Skip to content

Баримт бичгийн төв

Эдгээр баримт хаанаас ирсэн бэ. PetroNet System нь Gerege Nexus платформын Түвшин 2 distribution — цөмийн код энэ репод нэг ч мөр байхгүй, go.mod-ын нэг мөр л байна. Тиймээс энд байгаа платформын баримтууд нь тэр цөмийн баримтын хуулбар, PetroNet System-ийн нэр, хаягаар брэндлэгдсэн. Тэдгээрийг хуулсан шалтгаан нь захиалагч тал бүх зүйлийг нэг газраас уншиж чадах ёстой явдал: платформынхаа баримтыг өөр репо руу заасан холбоосоор орлуулах нь баримт биш, шилжүүлэг.

Гурван зүйлийг ялгаж уншина уу:

  • Төслийн баримт (шаардлага, төлөвлөгөө, жишиг) — PetroNet юу хийх ёстой вэ. Тэдгээр нь өөр сайт дээр: энэ сайт ажиллаж буй системийг тайлбарладаг, тэр нь юу барихаар тохирсныг.
  • Платформын баримт (архитектур, танилт, модуль, гарын авлага) — цөмийн зан төлөв. Тэдгээр нь PetroNet System дээр ажиллаж буй кодыг тайлбарлана.
  • PetroNet System — зөвхөн эндхийх: ямар нэрс, ямар порт, ямар хаалга нээлттэй, юу нөөцлөгддөг. Ганц баримт, гэхдээ энэ хостын тухай ганц үнэн эх сурвалж нь тэр.

Цөмд байгаа хэрнээ энд ажилладаггүй бүрэлдэхүүн байж болно (жишээ нь апп сторын нийтлэх урсгал). Тийм тохиолдолд «PetroNet System» баримт нь юу ажиллаж байгааг нэрлэнэ — платформын баримт нь боломжийг, системийн баримт нь бодит байдлыг хэлнэ.

PetroNet System бол нэг програм биш, экосистем: иргэний платформ, ААН портал, зохицуулагчийн Command Center, ШТС-ын POS ба ирмэгийн агент, дата агуулах, операторын консол — оролцогч тус бүр өөрийн ажлын орон зайтай бөгөөд доор нь нэг өгөгдөл, нэг танилт, нэг аудитын мөрийг хуваалцана. Бүрэлдэхүүн тус бүрийг үндсэн танилцуулга жагсаана.

Эдгээр баримтууд нь кодоос уншиж бичигдсэн. Тэдгээр нь юу байх ёстойг биш, юу байгааг тайлбарлана. Дугаар, нэр, хэмжээ бүр backend/, frontend/ эсвэл deploy/ дотор шалгагдсан.

Хуучин төлөвлөгөө, шийдвэрийн бүртгэл, гараагүй pilot-ийн тодорхойлолтууд устгагдсан: тэдгээр нь замын дундах баримт байсан бөгөөд одоогийн кодыг тайлбарлахаа больсон. Түүх нь git-д байна.

Монгол  ·  العربية  ·  中文  ·  English  ·  Français  ·  Русский  ·  Español


Төслийн баримт — өөр сайтад

Захиалагчийн шаардлага, хөгжүүлэлтийн төлөвлөгөө, дэлхийн жишиг гурав нь plan.petronet.mn дээр. Энэ сайт нь ажиллаж буй системийг тайлбарладаг бол тэр нь юу барихаар тохирсныг тайлбарлана — хоёр өөр уншигч, хоёр өөр амьдралын мөчлөг: төлөвлөгөө сар бүр өөрчлөгддөг, ажиллагааны баримт кодтойгоо хамт хөдөлдөг.

Баримт Юу хариулах вэ
Системийн шаардлага Захиалагч юу шаардсан бэ — АМГТГ-ын техникийн тодорхойлолт, хамрах хүрээ, интеграцийн жагсаалт
Хөгжүүлэлтийн төлөвлөгөө Юу нь аль хэдийн кодод байна, дараагийн 30 хоногт юу нэмэгдэх, хүлээн авах шалгуур нь юу вэ
Дэлхийн жишиг Бусад улс энэ асуудлыг хэрхэн шийдсэн, аль нь бүтэлгүйтсэн, эндээс юу авсан бэ

Платформ

Баримт Юу хариулах вэ
Архитектур Нэг бинарь дотор яагаад гурван урсгал байдаг, гурван schema юу эзэмшдэг, өгөгдөл хэрхэн тусгаарлагддаг
Танилт ба эрх Хэн нэвтэрч байна, ямар замаар, хэр удаан, юу хийж чадах

Модуль

Баримт Юу хариулах вэ
Модуль бичих pkg/nexus-ийн гэрээ, эрхийг платформд даалгах, өөрийн schema
Тайлан Тайлан зарлах, ажиллуулах, хуваарилах, байгууллага хооронд хуваалцах
Баримт ба гарын үсэг Хоёр рэйл, тэдгээрийн хуулийн ялгаа

Ажиллагаа

Баримт Юу хариулах вэ
Ажиллагаа Домэйнууд, байршуулалт, тохиргоо хаанаас ирдэг, ажиглалтын стек, нөөцлөлт ба сэргээлт, nginx-ийн урхинууд
Гарын авлага Ямар нэг зүйл эвдэрсэн үед
eid-gerege-mn нэгтгэл EID-ээс юу авсан, юуг identity provider-т нь үлдээсэн, дараагийн удаа хэрхэн тулгах

Клиент

Баримт Юу хариулах вэ
Bridge гэрээ Native бүрхүүл ба вэб shell хэрхэн ярилцдаг
Native клиентүүд Дөрвөн клиент, хоёр шугам — бодит дэлгэц, нэр, хаяг, дизайны токен
Орчуулга Долоон хэл, гурван давхарга, орчуулгын үүсгэгч

Танилцуулга

Хэл Файл
Монгол (эх сурвалж) ../README.md
العربية README_AR.md
中文 README_ZH.md
English README_EN.md
Français README_FR.md
Русский README_RU.md
Español README_ES.md

Төслийн журам

Хувь нэмэр оруулах (EN) · Аюулгүй байдал (EN) · Ёс зүйн дүрэм (EN) ·